Гурван цацрагт хас хээ
Хас
нь юуны өмнө эрч хүчийг дүрсэлдэг. Хасын дөрвөн цацраг бүх зүгт мандан
бадарч эрч хүч, эцэсгүй урагшилж, хөгжин хүчирхэгжихийн бэлгэдэл бол. Төв цэг
нь эрч хүчний эцэг болох Бурхан тэнгэрийг өгүүлнэ.
Хас нь зүгийн үүднээс дөрвөн цацрагтай байхаас гадна, ертөнцийн тулгуур тоо
болох гурав, язгуур махбод болох таван цацрагтай ч байжээ. Мөн арван цагаан буянаар арван хар нүглийг даран сөнөөж, алимад
жаргалд хүрье гэсэн утгыг илтгэдэг гэгээн сайхан бэлгэ мөн билээ.
Монголын
хаадын үед хаан хүний барьдаг төрийг "Хастөр" гэж нэрлэдэг, хасбуу гэдэг
зарлигийн тамгатай, хас их зарлиг гэдэг тушаалтай байж. Хасбуу гэдэг нь мөнх
тэнгэрийн хүчийг шингээсэн хувилгаан тамга гэсэн утга санааг илэрхийлдэг юм.
А4 цаасны хэмжээгээр TIF өрөгтгөлөөр
No comments:
Post a Comment
Танд баярлалаа